“Торгон нутаг” клубын тухай

Он цагийн түүхийг эр зориг, морин төвөргөөн, хөдөлмөр бүтээлээрээ сийлсэн эрхэм торгууд түмний өлгий нутаг Ховд аймгийн Булган сумын харьяат 23 залуус нэгдэж “Торгон нутаг” хэмээх энэ клубыг 2007 онд үүсгэн байгуулсан ажээ.

Элгэн түмнээ, эх нутгаа гэсэн тэмүүллээр байгуулсан энэ клубийн эрхэм зорилго нь “Төрсөн нутаг орон, торгууд түмэндээ бүтээн байгуулалт, оюуны хөрөнгө оруулалт хийх, өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх, өв соёлыг хүүхэд залуустаа түгээн дэлгэрүүлэх”.

Тус клубынхэн 2007, 2009 онуудад Бүрэнхайрхан уулын Тахилгын баяр наадмыг зохион байгуулж, Ховд аймгийн төвд 2,2 га газарт “Сорхогтань хатан”-ы нэрэмжит соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнг бүтээн босгосон. Тэдний дараагийн том ажил бол өсөж өндийсөн өлгий нутаг, өстөний өмнө сөхрөөгүй Зоригт Увш ханы агуу үйлсийг мөнхлөх 6 метр өндөр хөшөөний бүтээн байгуулалт бөгөөд энэ ажил нутгийн олны дэмжлэг, сайн санаат ах дүүс, клубын сэтгэл нийлсэн анд нөхдийн дэмжлэгээр дуусах шатандаа ороод байна.

“Торгон нутаг” клубын бүрэлдэхүүн: Тэргүүн-О.Батнасан, гишүүд Х.Бат-Эрдэнэ, Тө.Алтангэрэл, Д.Ганболд, Б.Пүрэвдорж, Д.Гантулга, Е.Мягмарсүрэн, Б.Мөнхбаяр, Б.Мөнхбат, Г.Эрдэнэ-Очир, Б.Мөнхтөр, Д.Энхсайхан, Х.Мартхүү, Х.Баттөр, Та.Алтангэрэл, Б.Мягмарсүрэн, Б.Болдбаатар, Н.Баатарцог, Б.Амгаланбадрах, Б.Гантулга, Ц.Баатархүү, Т.Алтансүх, О.Ганбат.

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2011-05-26 01:26:34
амжилт хүсье
2. hovdiin huu (зочин) | 2011-06-06 14:37:44
Энэ залуусыг мэднэ ээ. Маш зөв сэтгэлтэй сайн хүмүүс байгаа юм. Энэ клубыг байгуулсан та бүгдэд амжилт хүсье. Нутгийн чинь уул ус, эцэг өвгөдийн чинь сүнс та бүхэнд ивээлээ хайрлах болно оо.
3. E (зочин) | 2011-06-28 21:12:48
zov setgesen bndaa,jendriin yalgaa l arilaagui bndaa
4. zochin (зочин) | 2011-06-29 21:30:02
23 shijignesen zaluu
5. зочин (зочин) | 2011-10-09 10:08:39
торгууд түмний гарал үүсэл , түүх ёс заншилийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
6. egelhun | 2012-01-21 19:37:53
Энэ клубыг дэмжиж байна шүү. Үзэсгэлэнт торгон нутагаа мөн өв их түүхт ховд нутгийнхаа тухай маш ихийг бичээрэй. Би хамт шүү.
7. arolob (зочин) | 2012-01-21 21:49:59
Эгэл хүн, өнөөдөр блогийн маань хүндтэй зочноор тодорлоо. kkk. Бүх бичлэгүүдэд сэтгэгдэл үлдээсэн танд маш их баярлалаа
8. Altan (зочин) | 2012-01-31 12:16:42
Торгон нутаг клубын залуус найз нартаа амжилт хүсье
9. Ш.Ундрах, Б.Болормаа нар (зочин) | 2012-06-12 17:28:57
Сорхогтан хатны цэцэрлэгт хүрээлэнгээр булганчууд бид бахархаж байна та бүхэндээ баярлалаа. Илүү ихийг хийж бүтээгээрэй.
10. Г.Аюурзана (зочин) | 2012-07-29 11:23:45
Сайн байцгаана уу? Танай клубын тухай нэтээс олж мэдлээ. Танай клубын гишүүдээс хэн завтай нь надтай холбоо барина уу? Миний утас 9119-1119. Зохиолч Г.Аюурзана (g.ayurzana@gmail.com)
11. arolob | 2012-08-10 19:05:56
Сайн байна уу, Г.Аюурзана ахаа. Танд холбоо барих хаягтай мейл явуулсан
12. Soyol (зочин) | 2012-09-23 00:33:20
үнэхээр бахархаж байна миний нутаг ийм л сайхан нутаг шүү дээ
хийсэн бүтээсэн зүйлээр чинь шавь нар болон бусад үзэч нутгийн зон олон чинь бахархаж яваа шүү, Баатараа багшдаа сайн сайханыг хүсье
13. arolob | 2012-10-02 13:47:52
Танай Баатар багш чинь ч мундаг хүн шүү
14. sezt1973_39 | 2013-06-01 15:36:35
Танай клубын хамт олонд нутгийнхан чинь маш их баярлаж байгаа шүү. Та нарынхаа ажилд улам их амжилт хүсье.
Та нарынхаа хийж байгаа ажил болон, сэдэж сэтгэж байгаа бүхэнтэй чинь бид бүгдээрээ хамт шүү. Та нартаа баярлалаа.
15. arolob | 2013-06-03 09:47:26
sezt1973, Ховдын Булганд төрж өссөн энэ залуус бүгд ажил амьдрал нь өөдрөг яваа. Тэд албатай юм шиг төрж өссөн нутаг, усныхаа төлөө, нутгийнхаа ард иргэдийн төлөө мөнгө цуглуулж, нэг нэг рүүгээ ярихыг хараад эхлээд гайхдаг байсан минь үнээн. Яваандаа энэ маань бахархал болж хувирсан. Бас тэдний энэ сайн үйлс нутгийн уул ус, ард иргэдийн сэтгэлд хүрч, эргээд сайн энергэ болж ажил амьдралд нь үр өгөөжөө өгдгийг ойлгосон.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.