БҮРЭНХАЙРХАН уулын ТАХИЛГА болно
Улаанбаатар хотод болон бусад аймаг сумдад байгаа, эх нутгаасаа алс хол хилийн чанадад амьдран суугаа эрхэм та бүхэндээ дуулгах таатай мэдээ байна. БҮРЭНХАЙРХАН уулын тахилга, баяр наадмын үйл ажиллагаа 2014 оны 9-р сарын 6,7-ны өдрүүдэд Ховд аймгийн Булган суманд зохиогдох гэж байна.
"БҮРЭНХАЙРХАН уулын ТАХИЛГА болно" цааш унших »
Торгууд инженер Төрийн соёрхол хүртлээ
Цахилгаан станцын тархийг удирдах үндэсний анхны цахим төхөөрөмжийг бүтээж, эрчим хүчний инновацийн импортыг орлон найдвартай ажиллагааг нь хангах дэлхийд өрсөлдөх монгол бүтээл бий болгосон амжилтаараа Ховд аймгийн Булган сумын харьяат “Намхайннацаг” ХХК-ийн захирал Н.Нацагням 2013 оны 12 сарын 10-ны өдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхолт хэмээх хүндтэй цолыг хүртлээ.


"Торгууд инженер Төрийн соёрхол хүртлээ" цааш унших »
"Мана зуркн хальмг hазрт!"

Мэндийт ахан дүүсэм

Дуу хөгжим хил хязгааргүй эгшиглэж, сэтгэлд дотно дурсамж, танил аялгуугаар Торгууд түмнийг маань нэгтгэж байна.  Б.Амгаланбадрахын үг аяаар бүтээгдэж, дуучин Б.Энхбатын дуулсан “Мэндийт ахан дүүсэм” дууг толилуулж байна.

Халуун сэтгэлт ХАРУУЛ ОВОО
Цогоо Наранмандахын зурагХовд аймаг олон ястан үндэстнээс бүрддэг шигээ байгалийн өвөрмөц зүй тогтол,  түүх дурсгалын эд зүйлс ихтэй.  Яагаад ч юм Харуул овоо гэдэг энэ нэр надад нэг л дотно  сонсогддог байлаа. Дээл нөмрөөд цааш харан суусан баатар эр шиг,
"Халуун сэтгэлт ХАРУУЛ ОВОО" цааш унших »
Сайхан наадлаа, Ховдчууд маань
Сайхан наадлаа, бид. Санаа алдахад Алтайн хязгаарт хөх салхи суунаглан босож, мянга мянган бээрийн алсаас Улсын маань нийслэлд суунаглан ирээд хамраар шархиран гүйх шиг жил жилийн наадмаар нутгийнхаа нэр олонтаа сонсогдоосой хэмээн битүүхэн залбирдагсан. Энэ жилийн наадам яах аргагүй сайхан байлаа.
"Сайхан наадлаа, Ховдчууд маань" цааш унших »
Торгууд бүсгүй Ниржидмаа
Интернэт ухаж яваад Торгуудтай холбоотой нэгэн сонирхолтой мэдээлэл олж уншлаа. Магадгүй та өмнө нь сонссон ч байж мэдэх юм. Гэхдээ л тоогоороо багахан боловч торгууд түмний үр сад үеийн үед хийморьлог явдгийг хараад бахархах сэтгэл төрсөн билээ. Таны харж буй энэ зураг Торгуудын Бамбар вангийн удам Балт вангийн охин Ниржидмаа гүнжийн  зураг. 1931 онд АНУ-ын Ситроен-Хаардтын экспедици Ази тивийн өндөр уул, хад асга, халуун элсэн цөл, их Говийг гинжин дугуйтай Ситроен машинаар анх удаа туулахдаа Шинжааны Торгуудын ван Балтынд саатсан бөгөөд торгуудын ухаалаг гүнж Ниржидмаагийн ааш ааль, өнгө төрхөнд татагдаж, гэрэл зургийн хальснаа дүрийг нь мөнхөлж, удалгүй энэ зураг нь “National Geographic” сэтгүүлд нийтлэгдэн Торгууд бүсгүйн хөрөг Үндэсний Газарзүйн Нийгэмлэгийн архивт одоо хүртэл хадгалагдан байдаг гэнэ. Энэ тухай үзэх бол дарна уу ...
"Торгууд бүсгүй Ниржидмаа" цааш унших »
“САНГИЙН ХЭРЭМ”
Эртний түүх дурсгалт газрууд хотын төвд, тэр тусмаа олны нүдэнд ил байх тохиолдол тэр бүр байдаггүй билээ. Харин Ховд хотод Монгол Улсын түүхтэй салшгүй холбоотой, улс орны хөгжил, дэвшил, алдаа оноо, баяр гунигийг ширхэг эд эс бүртээ агуулан гунигтайяа бөртийх “Сангийн хэрэм” өнөөдрийг хүртэл ямартаа ч байсаар байгаа ажээ. Энэ хэрмийн хажуугаар явахдаа нутгийн улсаас үүх түүхийг нь сонсон баярлах, харамсах сэтгэл аль аль нь төрж байлаа.
"“САНГИЙН ХЭРЭМ”" цааш унших »
ТОРГУУД ЗАЛУУ АВТОМАШИН ХОЖЖЭЭ
Ховдод Мобиком автомашины хонжвортой урамшуулал зарласан тухай оны эхнээс л сонсогдоод байлаа. Овоо доо гэж хүн бүр ярьж байв. Азтан нь Ховдоос л гарах юм чинь хэний ч хүү байсан яахав гэж бодогдоно. Сар шинийн өмнөхөн харин азтан нь тодорчээ. Ховдынх л бол болоо гэж бодож байсан сэтгэл арай өөр болоод явчихлаа.
"ТОРГУУД ЗАЛУУ АВТОМАШИН ХОЖЖЭЭ" цааш унших »
БУЛГАНЫ ХӨВГҮҮД ӨНГӨТЭЙ БАЙНА
“Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн сар шинийн босгон дээр буюу 2013-02-09-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, олон жилийн хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа ард түмнээ хүндлэгдсэн хүмүүст төрийн одон, медаль хүртээж, алдар гавьяаг нь үнэлсэн билээ.
"БУЛГАНЫ ХӨВГҮҮД ӨНГӨТЭЙ БАЙНА" цааш унших »
ЗОНХОВ БУРХАН БУЛГАНЧУУДЫГ ИВЭЭЛДЭЭ АВЛАА
Өвлийн дунд сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр /2013-01-27/ “Торгон нутаг” клубын хамт олон Бурхны шаш­ны төв Гандантэгчинлэн хий­дэд торгуудуудын их шүтээн Зонхов бурханыг тахиж, нутгийн ахан дүүс, азай буурлуудыг урин дуудаж, мандал өргүүллээ.
"ЗОНХОВ БУРХАН БУЛГАНЧУУДЫГ ИВЭЭЛДЭЭ АВЛАА" цааш унших »
ТА ТОРГУУД ХҮН Л БОЛ ЗОНХОВ БУРХАНЫ ТУХАЙ ЗААВАЛ МЭДЭХ ЁСТОЙ
Өчигдөр буюу 2013 оны 1-р сарын 27, өвлийн адаг сарын шинийн 15-ны өдөр Гандантэгчлэн хийд Ховдын Булганыхны хөлд дарагдлаа. Учир нь “Торгон нутаг” клубийнхэн нутгийн зөвлөлтэй хамтарч Торгуудуудын их шүтээн Зонхов бурханыг тахиж, нутгийн ахмадуудаа хүлээн авч, ном хуруулсан юм. Энэ тухай мэдээллийг оруулахаар Зонхов бурхан монгол хүн, тэр тусмаа торгууд хүн гэдэг үнэнийг нотлох баримтыг хайн цахим ертөнцөөр эрэл хайгуул хийж байх зуураа би нэрт эрдэмтэн Г.Аким гуайн бичсэн сонирхолтой нийтлэлийг уншиж, үүнийг та бүхэнтэй заавал хуваалцах ёстой гэж бодсон юм.
"ТА ТОРГУУД ХҮН Л БОЛ ЗОНХОВ БУРХАНЫ ТУХАЙ ЗААВАЛ МЭДЭХ ЁСТОЙ" цааш унших »
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО-МОНГОЛ БАХАРХАЛ
Монголд анх удаагаа "Монголын нууц товчоо"-г калиграф, бэхэн зураг, уран хайчилбарын төрөлтэй хослуулсан уран зургийн үзэсгэлэн үзэгчдийн хүртээл болж, урлаг судлаачид, түүх судлаачдын төдийгүй үзэгчдийн анхаарлыг татаж байна.

"МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО-МОНГОЛ БАХАРХАЛ" цааш унших »
НУТГААС ТАНЬ АВЧИРСАН "ИЛГЭЭМЖ"
Клубын залууст, бас энэхүү бичлэгийг уншин байгаа эрхэм танд шинэ оны халуун мэнд хүргэе!  Миний бие та бүхэнд шинэ оны мэндийг сэтгэл сэргээм сайхан мэдээгээр хүргэж байгаадаа баяртай байна. Оны эхээр танай сайхан Ховд нутгийг зорьж, Баатархайрхан уулын мэндийг, Ховд нутгийн агаарыг, хөрсөнд нь өвөлжин өнжиж, идэр есийн хүйтнээр хэнзрэн ногоорч буй шинэхэн “амь” рашааны цэцгээр мэндчилж байгааг минь хүлээн авна уу.
"НУТГААС ТАНЬ АВЧИРСАН "ИЛГЭЭМЖ"" цааш унших »
Торгон нутгийнхантай өнгөрүүлсэн шинэ жил...
Шинэ он гарчихаж. Гэсэн ч яахав. “Торгон нутаг” клубынхэн шинэ жилийн цэнгүүндээ биднийг урьснаас энэ бичлэгээ эхэлмээр санагдав. Энэ клубын дансанд 23 залуу байдаг. Харин албан ёсны бус боловч 23 залуугийн эрхэм гэргий, үр хүүхэд, ах дүү, ээж аав гээд 100 давсан хүмүүс тэдний нутаг усаа гэсэн үйл ажиллагааг хүндэтгэн сэтгэлээ зориулдаг юм билээ.
"Торгон нутгийнхантай өнгөрүүлсэн шинэ жил..." цааш унших »
Цаг үеийнхээ үргэлжлэл, цадиг түүхийнхээ эзэн байхын учир
Би, бид үхрийн бөөр шиг алаг хэрнээ ихрийн сэтгэлтэй олон ястны өлгий нутаг, уулс туульсийн Ховдын цэнхэр хязгаарт төрж өссөн билээ. Онцлохын учир, нутгаа гэх итгэл, сэтгэлтэй торгууд 23 залуус “Торгон нутаг” клубыг 2005 онд байгуулж, тэр үеэс хойш зорилго нэгдэн олон ажлыг хийж байна.
"Цаг үеийнхээ үргэлжлэл, цадиг түүхийнхээ эзэн байхын учир" цааш унших »
СЭТГЭЛЭЭС УЯАТАЙ БУЛГАН НУТАГ МИНЬ...
Хүйн холбоотой эх нутаг гэдэг аав ээж, амраг хань шиг сэтгэлд дотно байдаг ажээ.  Бүрэн Хайрхан, Байтаг богд, Харуул овоо, Хатан овоо, Гурван хүүхэд, нэрийг нь хэлэхэд л яруу найраг шиг сонстох энэ сайхан нутагт төрж өссөн хүн бүр Алтайн өврийн сэрүүн салхийг, хоржигнон урсах голын харгиа, сүглэгэр хад асгыг нэвтлэн алгуурхан мандах алиман сарыг үргэлж санадаг. Хүүхэд насны минь бүх л гэгээн дурсамж энэ л газар, бурханаас надад заяасан энэ л нутагт минь үлдсэн болохоор Булган нутаг таныгаа санахгүй байхын аргагүй ээ...  
"СЭТГЭЛЭЭС УЯАТАЙ БУЛГАН НУТАГ МИНЬ..." цааш унших »
Дуунд мөнхөрсөн Увш...
Ховдынхноос “Танай торгуудын хамгийн алдартай, түүхэн хүн хэн бэ” гэвэл Увш ханыг бүгд дурсах юм билээ. Одоогоос  250 гаруй жилийн тэртээ амьдарч байсан энэ зоригт эрийг өнөөдөр эх нутгийнх нь хүн бүр дурсан санаж, өөр өөрийн дүр төрхөөр төсөөлөн амилуулж байгаа нь нэгэн бодлын сонин, бас бахархмаар санагддаг юм.
"Дуунд мөнхөрсөн Увш..." цааш унших »
Сайн үйлс зөвхөн зүрх сэтгэлээс гардаг
Хамгийн сайхан зүйл юу вэ? Зорьсноо биелүүлэх, их ажлын үр дүнг харах л хамгийн сайхан. Эхлээд зураг дизайныг нь, дараа нь урлангийн өрөөнд хэдэн мянган хэсэг дүрсүүдийг эвлүүлж байгааг нь харахад яагаад ч сэтгэлд тэгтлээ буухгүй байсансан. Харин одоо энэ хөшөө хэдийнэ сүндэрлэчихжээ. Торгууд түмний бахархал болсон Увш баатар Бүрэнхайрхан уулын оройг ширтэн олон зуун жилийн өмнөх “зүрх шимшрүүлсэн” нүүдлээ бодон зогсож байхыг харах сайхан байна...
"Сайн үйлс зөвхөн зүрх сэтгэлээс гардаг" цааш унших »
Торгон нутгийнханд баярын мэнд хүргэе!
Торгон нутгийн залуустаа “Монгол цэргийн өдөр”-ийн мэнд хүргэе. Энх цагт эх орон, нутаг усныхаа төлөө олонд харагдаж, бусдад үлгэр жишээ болохоор сайн сайхан үйлсийг бүтээж байдаг та нар шиг залуус дайны цагт шинхэнэ шилдэг эрс байх байсан билээ. Энэ бичлэгийг бичиж байхдаа би ийм л зүйл бодож байлаа.
"Торгон нутгийнханд баярын мэнд хүргэе!" цааш унших »
(Нийт: 31)